Thursday, February 5, 2015

Ж.Капла нар давж заалдана

Ж.Капла нар давж заалдана

1 цаг 3 минутын өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан "Саусгоби сэндс" компанийн удирдлагууд болох Ж.Капла нарын гурван хүнийг Монголын шүүх шүүж, хорих ял оноосон байгаа билээ. 5-10 жилийн хорих ял сонссон тэд дараагийн шатны шүүхэд давж заалдах болсноо өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна. Өдгөө тэд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Шүүхийн тогтоолыг Жастин Капла нарт гардуулсаны дараа тэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдлоо гаргах бүрэн эрхтэй болох юм.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн америкчууд Монголд тусламж үзүүлдэг "Мянганы сорилтын сан"-гаас олгодог мөнгийг зогсооно гэх утгатай мэдээлэл гарсаныг дээрх "Саусгоби сэндс" компани үгүйсгэж, "Хэвлэлээр гарсан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэж, одоогоор ямар нэгэн албан ёсны мэдээлэл ирээгүй байна" гэдгийг хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment