Friday, February 6, 2015

Фэйсбүүк ашиглан үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв

Фэйсбүүк ашиглан үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв

7 минутын өмнө

Сүхбаатар аймгийн харьяат 16 настай Б гэгч нь фэйсбүүкт үүсгэсэн хаягуудаа ашиглан охид, эмэгтэйчүүдтэй холбогдон тэдний итгэлийг олж авсанаар нүцгэн болон хагас нүцгэн зургийг нь авч олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн айлган сүрдүүлж, удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө гаргуулан авч улмаар бэлгийн харьцаанд орж, бусдын өмчийг авахаар далайлган сүрдүүлсэн үйлдэлд нь аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Уг хэрэгт нэр бүхий 15-25 насны долоон охид, эмэгтэйчүүд хохирогчоор тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment