Friday, February 6, 2015

Бүлэглэн бусдын аминд хүрсэн этгээдүүдийг шүүнэ

Бүлэглэн бусдын аминд хүрсэн этгээдүүдийг шүүнэ

25 минутын өмнө

Өнгөрсөн онд Г.З, А.Ө нар нь согтуугаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах "Эргэн дурсахуй" баарнаас С гэгчийг дагуулан гарч улмаар зодсоор байгаад амь насыг нь хохироосон.

Тодруулбал, 34-13 ХЭҮ улсын дугаартай "Тоёота" спринтер маркийн тээврийн хэрэгсэлд суулган үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, сумын төвийн хойд талд хээр аваачин гар, хөлөөрөө цохиж өшиглөх, автомашины дугуйгаар цохих зэргээр зодож, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багажинд хийж зөөвөрлөн "Жишиг" хорооллын эзэнгүй хашаанд аваачиж, 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой, нүүрний орчимд нь олон удаа цохиж танхайн сэдэлтээр, өс хонзонгоор, бүлэглэж онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатайгаар алсан онц хүнд гэмт хэрэг үйлджээ.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас Г.З, А.Ө нарыг Эрүүгийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар, яллагдагч О нь Г.З, А.Ө нарыг С-ыг бүлэглэн зодож санаатайгаар алсан үйлдлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд нь тус тус яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч нар нь Хэнтий аймгийн харъяат хүмүүс бөгөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд гэрээгээр байшин барихаар ажиллаж байсан ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment