Tuesday, February 10, 2015

Тост уулын ирвэст найдвартай хамгаалалт хэрэгтэй

Тост уулын ирвэст найдвартай хамгаалалт хэрэгтэй

1 цаг 20 минутын өмнө

 "National Geographic" сэтгүүлд Маттиас Фихтерийн ийм материал нийтлэгдсэнийг хүргэж байна.

Дэлхийн бүх ирвэснээс Монголын Өмнөговийн Тост ууланд амьдрах арав гаруй ирвэс хамгийн сайн судлагдсан нь. Энд 2008 оноос "Snow Leopard Trust" байгууллагын анхны урт хугацааны экологийн судалгааны ажил эхэлжээ.

GPS хүзүүвч, алсаас удирдлагатай судалгааны камер, хайгуулын иж бүрэн тоног төхөөрөмжтэй тус байгууллагын эрдэмтэд ирвэсийг урьд өмнө байгаагүйгээр нарийвчлан судлах бүх боломжоор хангагджээ. Тост ууланд тэд ирвэсийн зулзагануудтай үүр илрүүлж, ирвэсүүд тал хээр газраар дамжин хөрш зэргэлдээ уул руу нүүхийг хүртэл ажиглан гэрэл зураг авч байв.

Энэ судалгаа Монголын зохих байгууллагаас Тост ууланд орон нутгийн тусгай хамгаалалттай бүсийн статус олгоход нөлөөлж, ирвэсийн амьдрах чухал орон зай болсон энэ газрыг ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх анхны алхам болсон билээ.

Хэдий тийм ч орон нутгийн захиргаа, манай монгол баг багагүй хэдий зүтгэлээ ч Тост ууланд аюул нүүрлэсэн хэвээр. Тост уул хамгаалалтын доод түвшний статустай болохоос өмнө энд уул уурхайн хэд хэдэн лиценз олгосон бөгөөд тэдний заримынх нь хүчинтэй байх хугацаа дуусах болоогүй ажээ.

Ирвэсүүдийн эдгээр гэрэл зураг Тост уулыг илүү найдвартай хамгаалах зайлшгүй шаардлагатайг илтгэж буй гэдэгт найднам.

Эх сурвалж: www.polit.mn Эх сурвалж www.wikimon.mn

Б.БАРС

0 comments:

Post a Comment