Tuesday, February 10, 2015

Цэцэрлэгийн газар дээрэмдсэн “Хаан гэр”-ийг шалгая!!!

Цэцэрлэгийн газар дээрэмдсэн "Хаан гэр"-ийг шалгая!!!

1 цаг 0 минутын өмнө

Чухам юунаас үүдсэн юм, "Хаан гэр" рестораны пивоны үйлдвэрт гал гарч сүйд болов. Гэтэл галын дүгнэлт нь гараагүй байхад "Хаан гэр"-ийг засварлаад эхлэв. Болдог л юм байх даа. Юутай ч хажууд нь байдаг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг хоёр өдөр ажилласангүй, олон эцэг эхчүүд ажлаа алдсан бухимдалтай байна.

Тухайн үед "Хаан гэр" рестораны хажууд байрлах ягаан гурван давхар барилгыг эзэмшдэг Н.Цэгмид "Хаан гэр" зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн. Улсын байгууллага анхнаасаа хариуцлагатай байсан бол юу гэж ингэж гал гарах юм бэ. Хажууд нь үйл ажиллагаа явуулдаг өчнөөн олон байгууллага хохирох ёстой юм гэж үү. Залгаа барилга руугаа гал нь орж байна. Бид үнэхээр гомдолтой байна. Үнэхээр хариуцлагагүй. Ахуйн шаардлага хангаагүй барилга барьснаас болж ийм гал гарлаа" хэмээж байсан.

Харин эх сурвалжийн хэлж байгаагаар "Хаан гэр"-ийн шатсан хэсгийн газар нь зөвшөөрөлгүй, хулгайн газар аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгийн газраас дээрэмдсэн байна.

Энэ тухай цэцэрлэгийн багшаас тодруулбал, "Энд хуучин Сүлжмэлийн үйлдвэр байсан юм. Гэтэл хувьчлалаар нэг нь аваад дараа нь манай цэцэрлэгийн аж ахуй эрхэлдэг газар руу дайраад л өргөтгөл хийчихсэн. Уг нь энэ газарт манай цэцэрлэг хүнсний ногоогоо тарьдаг байсан юм. Энэ өмнө байгаа гараашуудыг ч манай газарт л зөвшөөрөлгүй барьсан" хэмээсэн юм.

Дэлгэрэнгүйг www.unen.mn сайтаас уншина уу.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment