Tuesday, February 10, 2015

Иргэдийн амьдрал хямраагүй юм биш үү?

Иргэдийн амьдрал хямраагүй юм биш үү?

1 цаг 24 минутын өмнө

Ард түмний амьдрал хэцүүдэж, эдийн засаг хямарсан мэтээр ярьж байгаа билээ. Гэтэл иргэдийн амьдрал ахуй яг ямар байгааг харуулах нэгэн баяр бол яах аргагүй Цагаан сар юм. Өдгөө томоохон зах болоод худалдааны төвүүд хөл гишгэх зай завсар үгүй хүний хөдөлгөөн ихтэй, иргэдийн худалтан авалт гайгүй байгааг худалдаачид аль хэдийнэ анзаарчээ. Манай иргэд амаараа ядуурсанаас бодит байдал дээрээ мөнгө төгрөг овоо байгаа нь харагдаж байна гэнэ шүү.

Тухайлбал, "Нарантуул" захын дээлний тасаг хүний хөл гишгэх, зөрөх зай үгүй байна билээ. Хүн бүр хос дээл худалдан авч байгаа харагдана. Мөн хүүхдийн дээл, хантааз, хүрэм эрэлт хэрэгцээтэй байгаа нь илт. Түүнчлэн залуу хосууд хос дээлээр гангарч гоёдог цаг иржээ. Хэдий дээл 360-аас дээш үнэтэй байгаа ч тэд авч чадаж байгаа нь хэтэвчинд нь мөнгө байгааг илтгэнэ.

Захын урд талаар байх Хятадын эрээн мяраан бэлэг сэлтийг их хэмжээгээр худалдан авч тороо дүүргэж явна. Тэнд Монголын гэх бараа, бүтээгдэхүүн бараг байхгүй харагдана билээ. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ сайн дэмжиж, хятад бараанаас татгалзъя гэдгийг уриалагсад олон байгаа. Гэтэл тийм биш бололтой. Бөөний үнээр хятад бараа, чихэр жимс, шоколад худалдан авагсад олон харагдсан.

Энэ бүгдээс харахад монголчууд амаараа ядуурч хямарснаас үйлдлээрээ бол үгүй юм шиг байна лээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment