Кобе Брайант: "Надад хэзээ ч ойр дотны найз нөхөд байгаагүй"
18 минутын өмнө

"Лос-Анжелес Лэйкерс"-ын хамгаалагч Кобе Брайант хэзээ ч ойр дотны найз нөхөдтэй болохгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
"Надтай үзэл бодол нэгтэй хүмүүс бий. Би "Лос-Анжелес"-т тоглож байгаадаа баяртай байдаг. Энэ багт надтай адилхан хүмүүс олон бий. Надад олон найз нөхөд байгаа. Гэсэн хэдий ч би "ойр дотны" найз болж хэзээ ч чадахгүй. Миний хувьд дотно анд байхаас биш ойр дотны нөхөр болж чаддаггүй. Ойр дотны нөхөр гэдэг бол өдөр бүр чам руу ярьж, төрсөн өдрийг чинь санадаг нэгэн байх учиртай. Харин миний хувьд ажилдаа түүртээд хэрэгтэй, хэрэггүй юм бодож суух зав байдаггүй. Найз нөхөд маань ч үүнийг ойлгодог" гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment