Өлсгөлөн зарлагчдыг өлсгөлөнгөө зогсоохыг шаардав
1 цаг 0 минутын өмнө

Тухайлбал, урд шөнө буюу шөнийн 23 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хэлмэгдэгсдийн хөшөөний урд талын авто зогсоолыг чөлөөл гэсэн шаардлага өгчээ.
"Ажлын цаг дууссан хойно, шөнө дөлөөр шүү. Хэлмэгдэгсдийн хөшөөний ард байрлах Монголын үндэсний музейн захиргаанаас "манай байгууллагын төв гарц, машины зогсоолыг хааж үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул нэн даруй чөлөөлүүлж өгнө үү" гэсэн албан хүсэлтийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өгч л дээ. Иймэрхүү аргаар тэмцэлд нөлөөлж, өлсгөлөнг хүчээр зогсоохыг хичээж байна" гэж Босоо хөх Монгол бүлгэмийнхэн үзэж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment