Удаан хугацаанд шалгагдсан бүлэг этгээдүүдийг яллав
1 цаг 42 минутын өмнө

Мөн яллагдагч Т.Мөнхбаяр нь 5 удаагийн үйлдлээр, яллагдагч Т.Намсрай, Ц.Адуучин нар нь тус бүр 2 удаагийн үйлдлээр, яллагдагч С.Мөнхболд нь нэг удаагийн үйлдлээр, яллагдагч Б.Энхбат нь 3 удаагийн үйлдлээр тус бүр бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын шүүх өнгөрсөн сард хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Ууганбаяр, Т.Тэмүүжин, Ч.Галхүү, Б.Энхбат нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Т.Тэмүүжинг 3 жил 5 сар, шүүгдэгч Ч.Галхүүд 3 жил 5 сар, Б.Энхбатыг 5 жил 1 сарын хорих ялаар, Т.Мөнхболдод дөрвөн жилийн хорих ялаар, шүүгдэгч Ц.Адуучинг 2 жил 6 сарын хорих ялаар, Т.Намсрайд 2 жилийн хорих ялаар шүүгдэгч С.Мөнхболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment