Wednesday, February 4, 2015

Нийслэлээс ууц чанах тусгай зөвшөөрөл олгохгүй

Нийслэлээс ууц чанах тусгай зөвшөөрөл олгохгүй

1 цаг 7 минутын өмнө

- Энэ жилээс эхлэн ууц чанах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрөл авдаг болно гэсэн ярианы талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодруулахад,

- Энэ асуудал өмнөх жил бас гарч байсан. Ер нь ууц чанахын төлөө тусгай зөвшөөрөл авна гэж байхгүй шүү дээ. Гол нь гэр барьж зориулалтын бус газар ууц өвчүүг чанадагаас болж урьд өдөр нь иргэд ууц чануулах гээд өгчихөөд маргааш нь авах гээд очихоор нүүчихсэн байдаг, хохироодог тохиолдол цөөнгүй гардаг учраас зориулалтын гал тогоотой газар ууц өвчүүг чануулах хэрэгтэй. Тэрнээс биш тусгай зөвшөөрөл олгоно гэсэн асуудал  байхгүй хэмээн ярилаа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment