Wednesday, February 4, 2015

Женнифер Лопес эдлэнгээ зарахаар болов

Женнифер Лопес эдлэнгээ зарахаар болов

1 цаг 55 минутын өмнө

Женнифер Лопес тансаг эдлэнгээсээ үүрд хагацахаар шийджээ. Барууны хэвлэлүүдийн бичсэнээс үзэхэд, дуучин бүсгүй Ким Кардашьян, Крис Женнер нарын орон гэртэй хөрш зэргэлдээ оршдог Хайден Хиллз дэх эдлэн газраа зарахаар болжээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг зарах болсон шалтгаан нь од бүсгүйн санхүүгийн хүндрэлтэй огт холбоогүй аж.

Жей Логийн төлөөлөгчийн мэдэгдсэнээс үзэхэд, дуучин бүсгүй гэрээсээ ажил хүртэл бараг цаг зарцуулдагаас болж ядарч сульдахад хүрчээ. Женниферын оролцдог American Idol нэвтрүүлгийн студи түүний гэрээс нэлээд зайтай оршдог аж. Тиймээс Лопес орон байраа зарж, арай ойрхон байршилтай газар шинээр төвхнөхөөр болжээ.

13 унтлагын өрөөтэй энэхүү тансаг байрныхаа төлөө Лопес 17 сая ам доллар авахыг хүсэж байгаа гэнэ. Байшинг нь тойрсон 1500 метр талбай дээр 12  хүний суудалтай хоолны газар, дуу бичлэгийн студи, бүжгийн танхим, 20 хүний багтаамжтай кино театр, лонж баар болон бусад эд юмсаар дүүрэн ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment