Үйлчлүүлэгчдээ татахын тулд нүцгэлэв
13 минутын өмнө
АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотод байрладаг мексик хоолны зоогийн газар үйлчлүүлэгчдийг татах зорилгоор өөрийн зөөгч бүсгүйчүүдийг дотуур хувцастай ажиллуулахаар шийдвэрлэжээ. Зоогийн газрын эзэгтэй ажилчин хүүхнүүддээ торон дотуур хувцас, богино өмд, оготор банзал юм уу усны хувцас өмсөхийг зөвлөж байгаа аж. Дотуур хувцсан дээрээ тэд богинохон цамц юм уу гэрэлтдэг нөмрөг тохож болно.Зоогийн газрын эзэн Мило Линан гэдэг эмэгтэй өөрөө хэдэн жил зөөгчөөр ажилласны эцэст хоёр сарын өмнө уг хоолны газраа нээжээ. Тэрбээр зоогийн газартаа үйлчлүүлэгчид болон ажилчдын хооронд найрсаг, урин дулаан, хөгжилтэй уур амьсгалыг бий болгохыг зорьсон гэнэ. Зөөгч бүсгүйчүүд нь шинэлэг хувцаслалт тэдэнд таалагдаж байна гэдгийг онцлоод тэднийхээр орж ирсэн эрчүүд дахин ирдэг гэдгийг өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment