Нөхрийгөө алуулсан байж магадгүй гэх Уранцэцэгийг шалгуулахыг хүсэв
52 минутын өмнө
Өнгөрсөн сард ажлынхаа байран дээр хадам эгчийгээ хутгалаад улмаар өөрийнхөө амийг егүүтгэсэн байна гэх хэрэг гарч байсан билээ. Тэгвэл эл хэргийн талаар өөрийнхөө амийг хороосон гэх талийгаачийн ар гэрийнхэн олон нийтийн хэрэгсэлд ханджээ.Тодруулбал, "My car" автосервисийн ерөнхий захирал Ч.Батболд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан явдалд ар гэрийнхэн нь харамсалтай байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Эл хэрэгт нөхрөөсөө хүүхдүүдээ авч сална хэмээн айлгаж, улмаар гэртээ тагнах чагнах төхөөрөмж тавьсан, нөхрийнхөө өв хөрөнгийг бүгдийг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахыг санаархаж байсан эхнэр А.Уранцэцэгийг хардаж, түүнийг бусдаар алуулсан байж магадгүй гэв. Тэгээд шүүх эмнэлэг амиа хорлосон гэх дүгнэлтийг хуурамчаар гаргасан байж магадгүй хэмээн талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа аж. Тиймээс энэ хэргийг хуулийн байгууллага хариуцлагатайгаар шалгаж, үнэн мөнийг олж өгөхийг хүсчээ. Хэрэг явдлын тухайд энэ оны нэгдүгээр сарын 03-ны 11:00 цагийн үед Ч.Батболд "My car" авто сервис буюу өөрийн ажлын байрандаа хоолойдоо хоёр, хэвлий орчимдоо гурван удаа хутгалуулж нас барсан байдалтай олджээ.
Үүнээс гадна талийгаачийн эхнэр А.Уранцэцэгийн эгч А.Болормаа гэх эмэгтэй тухайн хэрэг гарсан газар мөн хутгалуулж, эмнэлэгт хүргэгдсэн гэдэг. Тухайн үед А.Болормаа хутгалуулаад цус болчихсон, Ч.Батболд нас барсан байдалтай олджээ. Эгч А.Болормаа нь эмнэлэгт зургаан хоног хэвтээд гарсан бөгөөд А.Уранцэцэг нөхрийнхөө ажил явдлаар ерөөсөө харагдаагүй гэнэ. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн А.Уранцэцэгийг нөхрийнхөө өмч хөрөнгөнд шунаж, шунахайн сэдлээр энэ хэргийг үйлдүүлсэн байх магадлалтай гэж хардан цагдаагийн байгууллагаас шалгаж өгөхийг хүсчээ.
Түүнчлэн хэрэг гарахын өмнөх болон дараагийн өдөр нь талийгаачийн гар утсанд ирсэн бүх дуудлага мессэжийг Мобикомоос устгуулсан нь ямар нэгэн сэжиг төрүүлээд байгаа гэнэ. Хэрэг гарах үед хяналтын камер нь ажиллаагүй нь бас хэрэг гарсан газрын бүх тавилга, хивс, хувцас хунарыг нь эхнэр А.Уранцэцэг нь устгаж шатаасан нь сэжигтэй санагдаад байгаа гэдгийг илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment