С.Батсүх, Х.Баасансүрэн хоёр хамтарч дуулна
57 минутын өмнө

Мартын 8-ныг угтаж дуучид ээждээ, эмэгтэйчүүдэд зориулж бие даасан тоглолтоо хийх ажилдаа орчихсон явна. Тэдний дунд "Завханы" хэмээн тодотголтой Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх ирэх сарын 4-нд "Орчлонг аргадах цагаар" нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Тэрбээр энэ удаагийн тоглолтоо "UB палас"-т хийх бөгөөд тоглолтод нутаг ус, ээж аав, эмэгтэйчүүдийг магтан дуулсан дуунууд багтсан бөгөөд "Орчлонг хайрлаарай" дуугаа Хархорины Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтран дуулж, үзэгчдэдээ сэтгэлийн бэлэг барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment