Насри, Рибери нар шигшээгээсээ "жийгджээ"
43 минутын өмнө
Францын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам багтаа хагас хамгаалагч Самир Насри, Франк Рибери нарыг дахин тоглуулахгүй гэдгээ ойлгуулав.Дешам өнгөрсөн жил Насриг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авч яваагүй тул "Ман Сити"-гийн тоглогч ихэд бухимдсан билээ. Насри "Шигшээ багийг Дешам толгойлж байгаа цагт би Францын төлөө тоглохгүй" гэж томорсон юм. Харин Рибери дасгалжуулагчтайгаа илээр сөргөлдөөгүй бөгөөд өөрөө шигшээгээсээ зодог тайлж байгаагаа мэдэгдсэн аж.
"Би Насритай ярилцах тоолондоо түүнд шигшээ багт юу болдог, юу болохгүй вэ гэдгийг тайлбарлаж өгч байсан. Тэр намайг сонсоогүй юм уу сонсохыг ч хүсээгүй байх. Тэр юу дуртайгаа ярьдаг хүн. Тэр Францын шигшээгүй илүү аз жаргалтай байгаа гэж ярьсан. Шигшээ баг маань амьдарсан хэвээр байх болно. Өмнөхөөсөө ч илүү болсон гэж би үздэг. Насриг би багтаа хэзээ ч авахгүй. Рибери өөрөө шийдвэрээ гаргасан" гэж Дешам өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment