Шерзингер Льюис Хэмилтоноос салжээ
15 минутын өмнө
Барууны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар дуучин Николь Шерзингер өөрийн дурлалт залуу Льюис Хэмилтоноос салсан аж. Долоон жил үерхсэний эцэст Льюис Николь бүсгүйтэй гэрлэхээс татгалзаж, ер нь бол гэр бүлийн амьдралд бэлэн биш байгаа хэмээн мэдэгджээ."Сүүлийн хэдэн сарын хугацаанд тэдний харилцаанд ихээхэн ан цав үүссэн. Николь гэр бүл, үр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа бол Льюис энэ зүйлийг хүсэхгүй байгаа. Бүсгүй тэвчээртэй хүлээсэн хэдий ч тамирчин залуу түүнтэй гэрлэхийг төлөвлөөгүй байна. Николь ихэд сэтгэлээр унасан. Тэр энэ олон жилийг ганцхан эрэгтэйд зориулсан шүү дээ" хэмээн эх сурвалж өгүүлэв.
Хосууд 2007 онд уулзалдаж эхэлсэн билээ. Хэд хэдэн удаа салж, нийлж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment