Таван цаг гаруй болж байж "Хаан гэр" ресторанд гарсан галыг унтраав
22 минутын өмнө
Нийслэлийн төв хэсэг болох "Метромаll" их дэлгүүрийн урд байрлах "Хаан гэр" рестораны гал тогоонд өчигдөр томоохон хэмжээний гал гарч нийслэлчүүдийг сандаргаад авав. Тус рестораны пивоны өрөөнөөс гал анх гарсан гэж тухайн газрын ажилчид хэлж байна.Галыг унтраахаар эхний ээлжинд нийслэлийн Гал унтраах хоёр анги ажилласан боловч сэндвичэн барилга учраас галын тархалт хурдацтай явагдаж байсан учраас Замын цагдаа болон Нийслэлийн онцгой байдлын газраас нэмэлт хүч гарган 4-5 анги хурдан шуурхай арга хэмжээ авахаар ажилласан ч тасралтгүй таван цаг гаруй ажиллаж байж галыг бүрмөсөн унтраажээ.
Мөн гал гарч байгаа барилга орчмын автозамын хоёр урсгалыг хааж, тухайн орчинд буй автомашинуудыг ачигч машинуудаар зөөж галын бүсээс гаргах арга хэмжээг авсан аж. Галын шалтгаан, нөхцлийг тодруулахаар албаныхан ажиллаж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment