Жессика Альба зүүлт урлав
37 минутын өмнө

Тун удахгүй дурлалт хосуудын баяр болох Гэгээн Валентины өдөр болох билээ. Энэ баярыг угтаж жүжигчин Жессика Альба өөрийн шүтэн бишрэгчдэд нэгэн өвөрмөц гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Холливудын од бүсгүй зүрх хэлбэртэй хоёр зүүлтийг толилуулсан байна.Тэдгээр чимэглэлүүдийг тэрбээр өөрийн эртний найз Женнифер Мейертэй хамт бүтээсэн гэнэ. Зүрх хэлбэртэй нэг зүүлтийг найман каратын алтаар хийсэн бөгөөд 280 доллараар худалдах аж. Нөгөөхийг нь 18 каратын алтаар урлаж, оюу шигтгээгээр чимэглэжээ. Энэ зүүлтний үнэ 980 доллар юм.
Эдгээр үнэт эдлэлүүдийг худалдаалж олсон орлогоо хүмүүнлэгийн санд хандивлах аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment