Wednesday, February 4, 2015

Уул уурхай дахь гадны хөрөнгө оруулалтын дарамт хэтэрч байна

Уул уурхай дахь гадны хөрөнгө оруулалтын дарамт хэтэрч байна

19 минутын өмнө

Саяхан Монгол улсын хууль шүүхийн байгууллага "Саусгоби сэндс" компанийн татвараа нуун дарагдуулсан хэргийг илрүүлэн шалгаж гэм буруутайг нь тогтоож 35.2 тэрбум төгрөгийг төлж улсыг хохиролгүй болгох шийдвэр гаргажээ.

Энэ мэдээ, шийдвэр Монгол хүн бүрт таатай сонсогдсон нь дамжиггүй. Учир нь "Эзэн нь юмаа мэдээж, эрэг нь усаа хашдаг" гэсэн сайхан Монгол үг байдаг даа.

"Саусгоби сэндс" гэдэг нэр сүүлийн жилүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаас байсан нь ийм л учиртай байж. Хууль дүрэм, ном журмаараа яваагүй учраас л тэр. Өөр нэг байнга олны анхаарал татдаг компани бол "Хүннү ресурс" компани.

Энэ компанийн тухай мэдээлэл байнга л хэвлэлийн хуудаснаа хөвөрч олны анхаарал татаж байх юм. Монголын жаахан хөрөнгө газрын баялгийг нааш цааш болгох зорилгоор мөнгө эргүүлж байдаг бололтой.

Өнгөрсөн жил гэхэд "Хүннү ресурс" хамтрагчаа залилсан, мөнгөөр асуудлыг шийдсэн, хуультай төртэй улс орон гэдгийг тэдэнд сануулсан мэдээллүүд бас л хөвөрсөөр байлаа. Харин энэ бүхний хариуцлагыг хэн эргэн нягталж харсан бол.

Тэгэсгээд чимээ алдардаг. Энэ хооронд гадны хөрөнгө оруулагчид Монголчуудыг бага мөнгөөр хахуульдах хамтарсан гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байх, хооронд нь хагаралдуулж цаг хожих ажлуудыг хийсээр байдаг.

Эдийн засгийн хямрал боллоо. Монгол улс уул уурхайгаа хөдөлгөхгүй бол цааш явахад ихээхэн хүндрэлтэй байгаа мэтээр ярьж буй энэ үед 2011 оноос хойш хэвлэлээр гарч байгаа Говь-Алтай аймагт байршилтай "Алтайн нүүрс", "Ар зүүн гол", Дундговь аймагт орших "Үнст худаг", "Цагаан дэлгэрэх", Өмнөговь аймгийн "Цант-Уул", "Буян", "Тэнүүн-2", "Баруун цохио", "Хүрээ-2" зэрэг томоохон төслүүдийн хувь заяа хэрхсэн бол.?!

Энэ мэт газрын доорх баялаг маань хөрөнгө оруулагчид нэртэй "Хүннү ресурс" мэтийн компаниудын гарт орж үүний ард Монгол хүн хохироод байгаа юм биш биз гэсэн хардлага төрнө. Учир нь шүүхийн шатанд "Хүннү ресурс" ХХК-д холбогдолтой хэргүүд шүүхээр хэлэлцэгдэж байсан баримт байна.

Хэрхэн яасан тухай мэдээлэл харин таг чиг, ажин түжин. Ийм л учраас Монголын уул уурхайд гадны хөрөнгө оруулагчид эзэн сууж бүхнийг шийдээд байх шиг санагдана. Тиймээс цагдаа хүчний байгууллага хөрөнгө оруулагч нэртэй Монголын баялгаар гараа угааж Монголчуудыг хохироогчидтой тэмцэх цаг иржээ.

Өөрийнхөө юмыг өөрөө мэдэхгүй байгааг дарамт гэхээс өөр юу гэх вэ дээ.

Эх сурвалж: bataar.mn Эх сурвалж www.wikimon.mn

Ц.Өрнөх

0 comments:

Post a Comment