Д.Батмөнх өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
49 минутын өмнө
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхийг авлигын хэргээр АТГ-аас шалгаж, улмаар албан тушаалаас нь буулгах их аян өрнөж эхэллээ гэсэн мэдээлэл оны өмнө гарч байсан юм. Дээрхи байгууллага Шадар сайд У.Хүрэлсүхийн харьяа мэдэлд байх бөгөөд тэрбээр өөрийнхөө хүнийг даргаар зүтгүүлэхийн тулд Д.Батмөнхийг зайлуулах ажиллагааг хийж эхэлсэн гэдэг. Түүгээрээ ч болсон бололтой.Тэрбээр албан ажлаа өгч, МАН-ын Нарийн бичгийн дарга, даргын зөвлөх Ш.Раднаасэдийг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилжээ.
Харин Д.Батмөнх "Өнөөдөр ноосоо тушаачихлаа. Гэхдээ цөөн хүмүүсийн ярьж, бичиж байгаа шиг авлига авсандаа биш, айсандаа биш, гэм нүгэл хийсэндээ биш, нийгэм улс төрийн нөхцөл байдлыг зөв мэдэрч ажил албан тушаал авсан шигээ өгч сурах соёл байх ёстой гэсэн үүднээс өөрөө өргөдлөө өглөө. Хамтарч ажилласан та бүхэнд баярлалаа" гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment