Tuesday, February 10, 2015

Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа түүхийн он цагийг өөрчилжээ

Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа түүхийн он цагийг өөрчилжээ

1 цаг 41 минутын өмнө

Говь-Алтай аймгийн засаг ноён О.Амгаланбаатар гэж эрх дархтай, аймгийнхаа бүхий л зүйлийг гартаа оруулж, эдэлж хэрэглэдэг нэгэн бий. Тэрбээр байнга хэл ам таталж, ажилтнаа зодсон, ажилтнуудаа хяхаж хавчин боодог, эдийн засгийн хэргээр гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэтээр байнга хэрэгт холбогддог нэгэн билээ. Түүнд ямар нэгэн хариуцлага тооцдоггүй, дээд удирдлагууд толгойг нь илж өмөөрдөг гэсэн яриа ч байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд өөрийнхөө цээж зурагтай эрүүлжүүлэх цэвэр усыг гаргаж, ард иргэдээ худалдан ав хэмээн дарамтлан зарж эхэлжээ.

Түүний бас нэг увайгүй, аймгийн ард иргэдэд таалагдахгүй байгаа зүйл нь аймгийнхаа түүхийн он цагийг дур мэдэн засч өөрчилсөн явдал гэнэ. Говь-Алтай аймаг саяхан 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд яг он цагийн түүх цадигаараа бол дээрхи аймаг 1940 онд албан ёсоор байгуулагдсан юм байна. Түүнийг нь О.Амгаланбаатар дарга 1923 он болгон өөрчилж бичсэн нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн байна.

Говь-Алтай аймаг нь Монголын эзэнт гүрний үеэс түүх нь эхэлдэг бөгөөд Засагт хан, Хантайшир уулын аймаг, дахин Засаг хан аймаг болоход үндсэн бүрэлдэхүүн хэсэгт нь багтаж байсан бөгөөд 1940 онд улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг болж, одоогийн нутгийн хилийн цэсээр тогтоогдон байгуулагдсан түүхтэй юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment