Бейонсе цагаан хоол хүргэж өгнө
1 цаг 2 минутын өмнө
Дуучин Бейонсе сүүлийн хэдэн жилийн турш амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхгүй байгаагаас гадна сүүний төрлийн бүтээгдэхүүнээс ч мөн зайгаа авчээ. Түүний хувьд энэ бүхэн тун чухал бөгөөд тиймээс тэр өөрийн гэсэн цагаан хоолны дэглэмийг боловсруулсан байна.Хэрхэн зөв зүйтэй хооллохыг хүн бүр мэдээсэй гэж хүссэндээ Бейонсе болон түүний дасгалжуулагч Марко Боргес нар ногоогоор хийсэн хоол гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тиймээс эдүгээ цагаан хоолтон болохыг хүссэн хүмүүс юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол дуучин бүсгүйн боловсруулсан 22 хоногийн хоололтын дэглэм бүхий төлөвлөгөөтэй танилцаж, амьдралдаа үүнийг хэрэгжүүлж болох юм. Одоогоор хүргэлтийн үйлчилгээ туршилтын маягаар явагдаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment