УИХ-ын эрхмүүд улсын сайн малчныг тодруулдаг уу?
1 цаг 7 минутын өмнө

Тухайлбал, Dundgovi.gov.mn сайтад 2015 оны нэгдүгээр сарын 22-нд "Аймгийн ИТХ-аар хэлэлцэн Дэрэн сумын малчин Ш.Мишигтаяа, Говь-Угтаал сумын малчин Б.Нямсүрэн, Сайнцагаан сумын малчин Б.Жаргалсайхан, Эрдэнэдалай сумын малчин Б.Цэндбаяр, Баянжаргалан сумын малчин Б.Пүрэв нарыг улсын сайн малчид уламжиллаа" гэсэн мэдээлэл гарсан атал гэнэт заримынх нэрс нь өөрчлөгдсөн байна.
"Улсын сайн малчин гэдэг бол удам дамжсан малчин байхаас гадна улс эх орондоо өвөг дээдсээрээ зүтгэж, энэ насаараа малын төлөө зүтгэсэн хүмүүс байдаг бус уу. Гэтэл өвөл нь 1000 мал худалдаж аваад хавар нь нядлаад борлуулчихдаг хүн улсын сайн малчин болох нь хэр зохистой юм бол. Говь-Угтаал, Эрдэнэдалай, Баянжаргалан сумаас улсын сайн малчинд тодорхойлсон хүмүүсийг ийнхүү хасч, оронд нь УИХ-д суудалтай, аливаа зүйлийг мөнгөөр шийдвэрлэх гэж муухирладаг эрх мэдэлтэй хүмүүс өөрийн харьяаны сумын "шахааны" хүмүүсээ улсын сайн малчин болгож, сайн хүний дүр эсгэж байна" гэх иргэн бухимдлаа илэрхийлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment