Monday, February 2, 2015

Уитни Хьюстоны охин комд оров

Уитни Хьюстоны охин комд оров

42 минутын өмнө

Өнөө шөнө эмнэлэгт хүргэгдэн, хиймэл амьсгалын төхөөрөмжид Америкийн алдарт дуучин агсан Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун залгагдсан байна. Түүний тархинд цус харвасан гэх оношийг эмч нар тавьжээ. Кристинагийн хэвтэж буй эрчимт эмчилгээний тасаг руу түүний аав Бобби Брауныг оруулсан бөгөөд цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Мөн бүсгүйн гэрт ч нэгжлэг хийх зөвшөөрөл олгогдсон аж. Бобби Кристина ухаангүй хэвтэж байхад нь түүний нөхөр Ник Гордон найзтайгаа олсон гэнэ. Бүсгүй угаалгын өрөөндөө ухаангүй хэвтэж байжээ. Ямар ч байсан тэрбээр хар тамхи хэрэглээгүй, согтууруулах ундаа уугаагүй байсан бололтой.

Бүсгүйн ээж агсан Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард Лос-Анжелес хотын нэгэн зочид буудалд таалал төгссөн билээ. Ээж нь ч охиныхоо адилаар угаалгын өрөөнд ухаангүй хэвтэж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment