Шерзингер орос эмээтэй
51 минутын өмнө
Нэрт дуучин Николь Шерзингер өдгөө "Муурнууд" дуулалт жүжигт гол дүр бүтээж байгаа билээ. Өдгөө уг дуулалт жүжиг Австралиар тоглолттой яваа юм. Хайртай ач охиноо дэмжихээр түүний орос эмээ хүрэлцэн ирсэн аж.Николь бүсгүй интернэтэд эмээтэйгээ авахуулсан зургаа тавиад өөрийг нь ийнхүү дэмжиж байгаад ихэд баярлаж байгаагаа бичжээ.
Дэлхийн хэмжээний од бүсгүйн эмээ Оросын уугуул бөгөөд олон жилийн тэртээ Хавайн арлууд дээр очиж суурьшсан нэгэн юм. Шерзингер бүсгүйд эмээгийнх нь Прасковья гэдэг нэрийг өгсөн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment