Тимберлэйк аз жаргалаар дүүрэн
1 цаг 16 минутын өмнө
Тэд дэлхий нийттэй өөрсдийн аз жаргалыг хуваалцаж байна. Өнгөрөгч бямба гаригт Жастин Тимберлэйк 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд өөрийн хайртай эхнэр Жессика Билын томорсон гэдсээр өөртөө бэлэг барьжээ.Мань эр эхнэрийнхээ томорсон гэдсийг үнсэж байгаа гэрэл зургаа цахим сүлжээнд тавьсан байна.
"Надад төрсөн өдрийн баяр хүргэсэн бүх хүмүүст баярлалаа. Энэ жил би хамгийн сайн бэлгийг хүртэх болно. Тэсэн ядан хүлээж байна" хэмээн зургийнхаа дор бичжээ. Эхнэрийнх нь гэдсийг харах юм бол тэд удаан хүлээхгүй гэдэг нь тодорхой юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment