Кевин Гарнетт багаа худалдаж авна
1 цаг 8 минутын өмнө
Сагсан бөмбөгийн "Миннесота Тимбервулфс" багийн довтлогч Кевин Гарнетт, тус багийн ахлах дасгалжуулагч Флип Сондерс нар Глен Тэйлороос багаа худалдаж авахын тулд хэсэг хөрөнгө оруулагчдыг цуглуулах бодолтой байгаа гэнэ.Гарнеттыг "Миннесота" баг 20 жилийн тэртээ драфтаар сонгож авсан билээ. Энэ улирлыг дуусгаад довтлогч залуу багтайгаа хоёр жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулах бодолтой байгаа аж.
"Форбс" сэтгүүлийн тооцоолсноор бол 1994 онд 88 сая доллараар Глен Тэйлорт очиж байсан уг багийн өнөөгийн үнэлгээ ойролцоогоор 625 сая доллар юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment