Өнөөдрийн барилдаанд Р.Пүрэвдагва өнгөлж магадгүй
53 минутын өмнө

Начин Р.Пүрэвдагвын хувьд өнөө жил өнгөтэй заалны барилдаанд сайн барилдаж дандаа үзүүр түрүүнд үлдсэн давтагдашгүй амжилттай нэгэн юм.
Мөн сонирхуулахад 2014 оны сар шинээс 2015 оны сар шинийн хоорондох буюу морин жилд болсон улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг сонирхож үзэхэд Морин жилийн нийт 25 барилдаанаас улсын аварга С.Мөнхбат 5-д нь түрүүлж, 2 үзүүрлэж, 4 удаа их шөвөгт шалгарч, Р.Пүрэвдагва начин 4 түрүүлж, 4 удаа их шөвөгт шалгарсан амжилтаараа бусдыгаа тэргүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment