Англи эмэгтэй өөрийгөө дуудлага худалдаанд оруулжээ
32 минутын өмнө
"Одоо ашиглагдаж байгаа ч тун гамтай хэрэглэсэн" гэж өдгөө 49 настай Лоис Кертис нэгэн биенийхээ нөгөө талыг хайх үедээ ийнхүү бичсэн байна. Тэрбээр энэхүү илгээлтийг eBay дуудлага худалдаан дээр бичиж орхисон агаад өөрийгөө "худалдахаар" болжээ.

Хоёр хүүхдийн эх тэрбээр тун сайхан бие хаатай болохоо дурьдаад, хошин шогийн мэдрэмжтэй нэгэн гэдгээ бичсэн байна. Лоис Кертис 200 фунтын дээд хязгаар тогтоосноор хамгийн сүүлд ялалтын бооцоо тавьсан хүнтэй болзоно гэдгээ мэдэгджээ.

Түүний хувьд хамгийн төгс эр хүн бол том биетэй грек эр хүн байх ёстой гэнэ. Тэрбээр үргэлж Грект амьдрахыг мөрөөддөг байжээ. Гэвч ердөө нэг өдрийн дотор "болзооны" захиалга 205 фунтэд хүрмэгц тэрбээр айсандаа болж уг зарлалаа устгасан байна.
Гэсэн хэдий ч цахим шууданд нь шүтэн бишрэгчдээс нь янз бүрийн захиа занаа ирсэн хэвээр байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment