Зогсоогоороо ниснэ
43 минутын өмнө
Хятадын Spring Airlines компани өөрийн зорчигчдод босоогоороо зорчих үйлчилгээг санал болгожээ. Тус нисэхийн компани энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр тийзний үнийг хямдруулах боломжтой гэж үзжээ.Анх 2008 онд Хятадын Цагаан сарын өмнө тийз олдохгүй асуудал үүссэнээс болж энэхүү саналыг дэвшүүлж байжээ. Spring Airlines-ийн хэвлэлийн төлөөлөгч зогсоогоороо зорчих асуудлыг амьдралд хэрэгжүүлэх нь олон тооны нөхцөлтэй холбоотой гэж мэдэгджээ.
Хамгийн гол нь онгоц үйлдвэрлэгч нартай тохирч, эрх баригчдаас дэмжлэг авч, зорчигчдод энэхүү санааг хүлээн зөвшөөрөхөд итгүүлэх нь чухал гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Урьд өмнө нь ч гэсэн Ирландын нисэхийн компани иймэрхүү санаачлага гаргаж байсан ч зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс одоо болтол иймэрхүү үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ганц ч компанид олгоогүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment