Wednesday, February 25, 2015

Ким Кардашьян хулгай хийв

Ким Кардашьян хулгай хийв

0 минутын өмнө

Америкт нэрд гарсан Кардашьян-Женнерын гэр бүлийнхэн олон жилийн турш тун бат бөх, эвсэг гэр бүл хэмээн олны өмнө яригдаж байсан билээ. Гэвч Кардашьян- Женнерын гэр бүл дэлхий даяар орших сая сая бусад гэр бүлийн нэгэн адил янз бүрийн дотоод асуудалтай тулгардаг ажээ.

Крис Женнер, Ким Кардашьян нар саяхан хоорондоо хэрэлдэж байсныг гэрчүүд нотолж буй бөгөөд саяхан хөтлөгчийн ээж Кимын гэрт очиж үнэн шударга байдлыг тогтоохоор шийдсэн байна. Гэтэл бөөн хэрүүл болсон агаад Ким өөрийнхөө гэр рүү нүүхдээ эд зүйлийнхээ дунд ээжийнхээ гэрийн хоолны мөнгөн халбага, сэрээ, үнэтэй аяга, тавгийг нь аваад явчихсан аж.

Крис Женнер өглөө эрт охиныхоо гэрт очин хаалгыг нь тогшиж байсныг түүгээр өнгөрч байсан хүмүүс болон хөршүүд нь харсан байна. Хэн ч түүнд хаалга тайлж өгөөгүй тул тэрбээр жижиг чулуу авч цонх руу нь шидэж эхэлжээ. Чингэхдээ тэрбээр "Ким, энэ хаалгаа онгойлго. Чи ямар ичдэггүй юм бэ? Би чамд амьдрал бэлэглэсэн. Гэтэл чи миний аяга, тавгийг хулгайлж байдаг чинь юу вэ?" гэж хашгирч гарчээ.

Харин Кардашьян ээждээ хаалгаа тайлж өгөөгүй бөгөөд хэрэвзээ тэрбээр гэрт орох оролдлогоо болихгүй бол цагдаа дуудна гэж заналхийлжээ. Тиймээс Женнерт сонголт үгүй байсан тул машиндаа суугаад харихаас өөр зам үлдсэнгүй. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment