Wednesday, February 25, 2015

Охиноо зургаан жил пинд хорьжээ

Охиноо зургаан жил пинд хорьжээ

49 минутын өмнө

Найз залуу нь таалагдаагүй тул эцэг, эх нь охиноо зургаан жил пинд хорьжээ. Хэрэг явдал Хятадын Хубай мужийн Жинган тосгонд болжээ.

Эрүүл мэндийн наад захын шаардлага хангаагүй орчинд амьдарч байсан бүсгүйн гэрэл зургийг тэндхийн оршин суугч Чоу Жэн цахим сүлжээнд тавьжээ. Чан Цийг 2009 онд хайртай залуу дээрээ очихоор гэрээсээ хэд хэдэн удаа оргох оролдлого хийх үед нь саатуулж, улмаар пинд хорьсон гэж 50 настай гэрчийн этгээд өгүүлжээ.

Харин түүний эцэг, эх охиныхоо аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү арга хэмжээ авсан бөгөөд түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж мэдэгдсэн байна.

Цагдаагийнхан энэхүү хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлсэн тухай Чоу Жэн ярьжээ. Гэвч түүний эцэг, эхийн томоохон эрх мэдэл болон нөлөөнөөс болж уг мэдээллийг олон нийтэд цацалгүй зургаан жилийг ардаа үдсэн байна.

Харин Хятадын цензурчид бүсгүйн түүх олон нийтэд хүрмэгц Чан Цийгийн зургуудыг цахим сүлжээнээс устгаж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment