Хятад эр "эхнэрээ" хулгайлав
59 минутын өмнө

Эцэг, эх нь түүнийг эхнэр авч чаддаггүй өрөвдмөөр амьтан хэмээн байнга л үгээр хатгадаг байсан аж. Тиймээс боломжийн амьдралтай банкны ажилтан залуу санаачлагыг гартаа авахаар шийдсэн байна. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн модны ард нуугдаж, хажуугаар нь эмэгтэй хүн зөрвөл түүнийг хулгайлна гэдгээс өөр олигтой зүйл бодож олж чадаагүй бололтой.
Ийнхүү түүнд олзлогдсон нэгэн эмэгтэйн гарыг ар нуруунд нь боож, аманд нь наалтуур наажээ. Эмэгтэйг хулгайлсан даруйдаа тэрбээр түүнтэй сууна гэдгээ мэдээлсэн байна. Хулгайлсан эмэгтэйг гэртээ авчирсны дараа сайхь эр гэрлэлтийн бичиг баримтаа бүрдүүлэхээр явжээ. Харин энэ хойгуур өнөөх бүсгүй гараа суллаж, найз залуу руугаа утасдсан байна. Найз залуу нь цагдаад мэдэгдсэнээр эхнэрийн "эрлэг" баригджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment