Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна
31 минутын өмнө

Гэмт үйлдэл, халдлагад өртөгдөхгүйн тулд иргэн та гэр, орон сууц, агуулах, амбаар, байгууллагын оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй байна.
Мөн хамгаалалтын бэхэлгээ, дохиололын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцож, хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн, сүүлийн үед автомашинаасаа эд хөрөнгө, үнэт зүйлсээ хулгайд алдах явдал их гарах болсон. Тиймээс иргэд та бүхэнд машинаа гэрэлтүүлэг, камертай харуул хамгаалалттай зогсоолд тавих, үнэтэй эд зүйлс бэлэн мөнгөө машиндаа орхихгүй байх, машиныхаа бүтээлэг дээр таних тэмдэг тавих, эд анги, дугуйныхаа дугаарыг тэмдэглэж ав, дохиолол тавиулах, нууц унтраалга тавих хэрэгтэйг сануулж байна.
ЭД ЗҮЙЛ, ӨМЧ ХӨРӨНГӨДӨӨ ЭЗЭН НЬ БОЛЦГООЁ!
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment