Friday, February 6, 2015

Кобе Брайант: Би болоогүй шүү

Кобе Брайант: Би болоогүй шүү

43 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн од Кобе Брайант бэртлийн улмаас энэ улирлыг дуустал жагсаалаас гарсан билээ. Гэвч тэрбээр үүгээр түүний тоглогчийн замнал дуусгавар болохгүй гэдэгт итгэж байгаа аж.

"Энэ миний эрин үеийн төгсгөл гэж би бодохгүй байна. Цагтаа би өөрөө "Спөрс" багийн эрин үе ч дууслаа даа гэж бодож байсан хүн. Гэвч тэд нар одоог хүртэл тоглосоор л байгаа. Надад ч гэсэн ийм сэргэн мандалтын үе ирнэ байх гэдэгт найднам" хэмээн Брайант ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment