Friday, February 6, 2015

Бусадтай бүлэглэн 29 айл ухжээ

Бусадтай бүлэглэн 29 айл ухжээ

34 минутын өмнө

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид бусдын эд зүйлийг хулгайлдаг хүүхдийг илрүүлэн баривчилжээ.

Эл хэргийг 15 настай О бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдов. Гэмт этгээдүүд мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг нь хулгайлдаг байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ Хархорин, Нарантуул зэрэг зах дээр аваачин зарж борлуулдаг байсныг нь илрүүлсэн аж. О нарын бүлэг этгээдүүд одоогоор 29 айлаас иймэрхүү аргаар хулгай хийсэн нь тогтоогдсон байна.

Эмээтэйгээ амьдардаг 15 настай хүүг анх таньдаг ах нь энэ хэрэгт, буруу зам руу уруу татсан аж. Эцэг, эхийн хараа хяналтгүй, настай хүний асрамжинд байдаг хүү ийнхүү томчуудаар заалгасан аргаараа мөнгө олж олон айлыг хохироожээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment