Tuesday, February 24, 2015

Хахуулийн хэргээр ял сонссон байцаагч нарын гомдлыг хэлэлцэнэ

Хахуулийн хэргээр ял сонссон байцаагч нарын гомдлыг хэлэлцэнэ

33 минутын өмнө

Хятад иргэдээс хахууль авсан хэргээр ял сонссон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцагийн гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Си Ар Си Жи Девеломент Монголиа" ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шинээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан бөгөөд 2014 оны 7, 8 дугаар сард бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн ч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон юм.

Ж.Пунцагт хээл хахууль өгсөн Жан Юү Шин нь Монгол Улсад 2014 оны 6 дугаар сард ирсэн бөгөөд БНХАУ-ын төмөр замын бүтээн байгуулалтын улсын компаниас хөрөнгө оруулалттай "Си Ар Си Жи Девеломент Монголиа" ХХК-ийн орлогч захирлаар ажиллаж байгаа ч түүнийг орлогч захирлаар томилсон албан ёсны тушаал шийдвэр байдаггүй ажээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хуралдаанаас Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Линд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээ /950.000 төгрөг/-гээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment