Wednesday, February 25, 2015

Т.Дашдэлэг генерал өршөөлөөр суллагдав

Т.Дашдэлэг генерал өршөөлөөр суллагдав

22 минутын өмнө

Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд эрүүгийн хэргээр ял шийтгүүлсэн зарим хүнд уучлал үзүүлсний нэг нь ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг юм. Тэрбээр байлдааны МИГ-21 онгоцны моторыг БНАСАУ-д 679.8 мянган ам.доллараар худалдахыг завдсан хэрэгт холбогдон, ял эдэлж байсан. Ийнхүү удаан хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, улмаар шүүхээс хорих ял сонсоод ялаа эдэлж байсан түүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлж наранд гаргажээ.

Тэгвэл Зэвсэгт хүчнээс төрөн гарсан бас нэг генерал албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ял шийтгүүлэхэд хүрчээ. ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" төрийн өмчит компанийн захирал асан, хошууч генерал М.Жаргалд мөрдөн байцаах хоёр ч байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нэг хүнд холбогдох хоёр хэргийг нэгтгэн шалгах учиртай атал хошууч, генерал М.Жаргалд үүсгэсэн хэрэг прокурорт тус тусдаа шалгагдаж буй сонин тохиолдол үүсээд байгаа гэнэ.

Түүнд холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, Дүүргийн нэгдүгээр прокурорын газар хянан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.

Харин албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үр ашиггүй зарцуулсан гэх хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж Дүүргийн хоёрдугаар прокурорын газарт саяхан шилжүүлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment