Өлгүүрчин нэгэнд ч хүнд суртал байна
1 цаг 54 минутын өмнө
Хаа сайгүй хүнд суртал гээч юм байна. Тэр дундаа төрийн байгууллагуудын ажилчдын хүнд суртал хэрээс хэтэрч, хүнтэй харилцах харилцаа гэж үнэндээ тиг заасан байна гэхэд болно. Үйлчлүүлэгчээ угтан авч мэндлэхийг мэдэхгүй байж үгийн зөрүү байхгүй, хүнийг элдвээр хэлж арчаагүй, мангараар нь дуудаж, албатай юм шиг хүүхдээ өвчлүүлчихээд өрөөний үүд сахиад байх юм, эхлээд Өрхийн эмнэлэгтээ үзүүлсэнгүй гэж аашилж, аяглах эмчтэй ч таарав. Эмнэлэгт үзүүлнэ гэдэг үнэндээ хэцүү бэрх зүйл болж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох тангараг өргөсөн эмч нарыг гуйж, царайчилж үзүүлнэ гэдэг үнэндээ үлгэр болсон юм шиг санагдав. Ажил дээрхи болж бүтэхгүй зүйлс мөн авдаг цалин мөнгө нь амьдрал ахуйд нь хүрдэггүй байж болно. Тэр бүх асуудлаа жирийн ард иргэдэд гаргаж аашилдаг хүмүүс байдаг юм байна.Нэгнээс нэгнийхээ өрөө рүү орж суугаад хов жив базна, өвчтөнүүдийг муулна, дээр доор болохгүй бүтэхгүй байгаа төр барьж байгаа эрхмүүдийг муулна, салбар хариуцсан яам нь цалин нэмсэнгүй гэж албаны удирдлагууддаа уурлах гэх мэтээр үндсэн ажил үүргээ умартаж, мартсан эмч нар цөөнгүй байна.
Түүнээс гадна Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэх гэтэл үүдний өлгүүрчин нь 100 төгрөгийн улавч заавал ав гэж уурлаж уцаарлав. Учраа хэлээд "Би өөрөө улавчтай үүнийгээ өмсөөд орчихвол болно биз дээ?" гэтэл "Заавал ав, өөр улавч өмсөж оруулахгүй" гэнэ. Ийнхүү нэгэндээ саад учруулж, ажлыг нь ундруулж уурыг нь барж байгаа хүмүүс энэ нийгэмд цөөн биш болжээ. Ажиллаж, амьдарч байгаа нийгэм нь асуудалтай болсон болохоор гэж бодохоос өөр аргагүй юм. Ядаж байхад эдийн засгийн хямралтай энэ цаг үед дээр нь цагаан, ногоон сар болох гээд жирийн иргэдээс авахуулаад төрийн алба хаагчид хүртэл ихээхэн уур бухимдалтай байна даа.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment