Friday, February 6, 2015

Шерзингер тайлбар хийлээ

Шерзингер тайлбар хийлээ

30 минутын өмнө

Өчигдөрхөн бид Николь Шерзингер, Льюис Хэмилтон нар саллаа гэх мэдээллийг хүргэсэн бол өнөөдөр дуучин бүсгүй өөрөө салалтын шалтгаанаа тайлбарлахаар шийджээ.

"Бидний үерхэл ямар нэг гүнзгий үйл явдлаар өндөрлөөгүйд би их харамсаж байна. Бид хоёр ярилцаад салахаар шийдсэн. Энэ салалт бидэнд амаргүй байсан. Одоог хүртэл бид нэг нэгэндээ хайртай бөгөөд сайн сайхныг хүсэж байна. Энэ хүнд үеийг давж гарахын тулд би хүчтэй байх ёстой" гэж дуучин бүсгүй ярьжээ.

Сүүлийн үед тэд байнга зөрчилдөж, ам мурийж байсан билээ. Шинэ жилийн баяраар тэд хамгийн сүүлд зургаа хамтдаа даруулсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment