Шагайн харваа ЮНЕСКО-гийн батламтай болно
1 цаг 0 минутын өмнө
Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байна. Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн аж.ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо болсон. Энэ хурал дээр 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцсэний нэг нь Монголын шагайн харваа байсан юм. Тэгвэл ирэх 27-ны өдөр морин цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулах ёслолын ажиллагаа болох гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment