Хоёр хужааг хөнөөсөн этгээдүүдийг шалгаж дуусч байна
48 минутын өмнө
Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын хоёр иргэнийг шунахайн сэдэлтээр хөнөөж, гэрт нь байсан 210-аад сая төгрөгийг нь дээрэмдсэн дөрвөн залуу цагдан хоригдож байгаа билээ. Тэгвэл тэднийг мөрдөн байцааж, шалгах ажиллагаа дуусч байгаа бөгөөд удахгүй хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ.Тэдний толгойлогч нь 26 настай, Баянгол дүүргийн харьяат бөгөөд урьдчилсан байдлаар үгсэн тохиролцож байгаад дээрхи хэргийг үйлдсэнээ тэд хүлээн зөвшөөрчээ.
Сэжигтнүүдийг Дарханаас баривчилсан бөгөөд хоёр нь дээрэмдсэн мөнгөөрөө хойд хөрш рүү гарах гэж байгаад цагдаа нарт баригдсан байдаг. Амиа алдсан хятадуудын хувьд манайд бизнес эрхлээд удаж байгаа, сэжигтэн нарын нэгэнтэй нь их ойр дотно танилууд байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment