Monday, February 9, 2015

Монгол залуу Чикагод билльярдын газар нээжээ

Монгол залуу Чикагод билльярдын газар нээжээ

12 минутын өмнө

Америкт ажиллаж буй олон арван мянган монголчууд ямар л ажил олдоно түүнийг гололгүй хийж амьдралаа залгуулдаг бол зарим нэг сүйхээтэй нь холын тээврийн том тэрэгний компани, чулууны үйлдвэр байгуулж, зарим нэг нь гоо сайхны жижгэвтэр салон нээж, хоолны газар ажиллуулж байгаа талаар олонтаа сонсогдсон билээ. Тэгвэл Чикаго хотод ажиллаж, амьдарч буй О.Амардарьяа гэдэг залуу анх удаа тэнд снүүкэр билльярдын газар нээн ажиллуулж эхэлжээ.

Америкчууд гол төлөв пүүл билльярдыг тоглодог тул тэнд ажиллаж, амьдарч буй монголчууд болон Европын орноос дайжиж очсон хүмүүс снүүкэр билльярдаа үгүйлж байсан нь түүнд уг газрыг нээх санааг өгчээ.

Хэдэн жилийн өмнөөс эхлэн энэхүү санаагаа хэрэгжүүлэхээр зорьж, тэмүүлсэн О.Амардарьяагийн хувьд ийнхүү чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжтой газрыг нэгээр нэмж буйд нь Чикагогийн монголчууд ам сайтай байгаа аж. Харийн оронд очоод заавал хар ажил хийлгүй өөрийнхөө мөнчгөрөөр жижиг бизнес эрхлэн амьдралаа залгуулж болохын нэгээхэн жишээ энэ юм.


Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment