Tuesday, February 24, 2015

Өөртэй нь ярилцаагүй солонгос залуусыг зоджээ

Өөртэй нь ярилцаагүй солонгос залуусыг зоджээ

16 минутын өмнө

Өмнөд Солонгосын Сувон хотын цагдаагийн газар тус улсад оюутан солилцоогоор очин суралцаж байсан монгол оюутныг саатуулжээ. Манай улсын иргэн 28 настай Б гэгч нь гудамжинд явж байсан оюутнуудыг зодож танхайрсан тул баривчлагдсан байна. Тэрбээр энэ сарын 23-24-нд шилжих шөнө 01.15 цагийн орчим Сувон хотын Ёнгдунгү дүүрэг дэх нэгэн гудамжинд явж байхдаа өөдөөсөө ирж байсан хоёр солонгос залуутай юм ярихаар зогсчээ.

Гэвч тэдгээр оюутнууд түүнтэй ярилцахгүй гэчихээд цааш явтал араас нь очоод тэднийг зодсон байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад "Би тэр хоёр залууг таньдаг хүн байна хэмээн андуурч мэндэлсэн. Гэвч надтай ярихгүй гэхээр нь зодсон" гэж мэдүүлжээ. Тус хотын цагдаагийн газраас түүнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment