20 шүд сугалаад алуурчин болов
23 минутын өмнө
Америкийн Коннектикут мужид нэгэн шүдний эмч нэг дор хүний 20 шүдийг сугалаад хүн амины хэрэгтэн болжээ. 64 настай Жудит Ган гэдэг эмэгтэй шүдний эмчийн өрөөнд үзлэгийн сандал дээр амьсгал хураасан байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүтэн жил үргэлжилсэн бөгөөд шүдний эмч Рашми Пательд эрүүгийн хэрэг үүсгэснээр өндөрлөсөн аж. Талийгаач эмэгтэй өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 17-ны өдөр энэ шүдний эмч дээр очжээ.Тэрбээр 20 шүдээ авахуулах ёстой байсныг эмч нэг дор бүгдийг нь авчихсан гэдэг. Эмчийн туслах ажилтнууд түүнийг болиулахыг оролдсон ч Патель мэс ажилбараа үргэлжлүүлсээр байжээ. Талийгаач эмэгтэйн эхлээд нүүр нь зэвхий цайсан бол удалгүй эвгүй дуугараад ухаан алдаж унасан аж.
Сувилагчид түргэн тусламж дуудсан хэдий ч Ган тэднийг ирэхэд амьсгал хураасан байв. Хожим нь тогтоогдсоноор бол талийгаачийн эрүүл мэнд тааруу байсан гэнэ. Ялангуяа зүрх нь доголдсон байжээ.
2009 онд энэ шүдний эмч хууль сахиулагчдын анхааралд өртөж байсан юм. Тэгэхэд түүний буруу эмчилгээнээс болж хохирсон нэгэн өвчтөн эмэгтэй Пателиэс 500 мянган доллар авч чадсан гэдэг. 2013 оны 12 дугаар сард түүнд эмчлүүлсэн 55 настай эрэгтэй мөн л түргэн дуудаж байсан аж. Тэр эрэгтэй гэнэт амьсгалахаа больжээ. Эмч нар түүний амь насыг аварч чадсан ч хохирогч эмнэлэгт зургаан хоног хэвтсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment