Sunday, February 1, 2015

Х.Тэмүүжинг цагдаагаас шалгаж эхэлжээ

Х.Тэмүүжинг цагдаагаас шалгаж эхэлжээ

41 минутын өмнө


Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг одоогийн сайд Д.Дорлигжав "Миний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, олон нийтийн сүлжээгээр авлигын хэрэгт буруутган нэр төрийг унагаасан" гэх өргөдөл гомдлоор АТГ-т оны өмнө хандсан байдаг.

Тус газраас өргөдлийг нь шалгаж үзээд "Манайд харьяалалгүй тул цагдаагийн байгууллагад уг асуудлаа тавьж, шалгуулах нь зүйтэй" гэсэн хариу тайлбарыг өгсөн юм. Ингээд Д.Дорлигжав гомдлоо ЦЕГ-т гаргасан бөгөөд тус газраас саяхнаас Х.Тэмүүжинг хариуцагчаар татсан гэх хавтаст хэргийг шалгаж эхэлсэн байна.

Х.Тэмүүжиний хувьд Д.Дорлигжавыг их хэмжээний авлигын хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэн олон нийтийн сүлжээгээр уг мэдээллийг нягтлалгүй тараасан нь ийнхүү өөрийг нь асуудалд оруулчихаад байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment