IKEA дотор хоёр хоног амьдрав
17 минутын өмнө
Bro Bible-г зохиогч Харви Чампин "IKEA"-гийн дэлгүүр дотор хэнд ч анзаарагдалгүй хэд хоног байж чадахаа үзэхээр шийджээ. Уг дэлгүүрт орсон олон худалдан авагч нэг бус удаа түүн дотор төөрч, зарим нь тэнд дэлгэгдэж тавигдсан орон дээр унтаад өгч байсан юм. Харин үүнийг албаар хийж байсан хүн тун цөөн билээ. Өөрийн туршилтыг явуулж үзэхийн тулд Чампин ажлаасаа чөлөө авах болжээ. Энэ нь түүнээс чамгүй хүчин чармайлтыг шаардсан аж.Тэрбээр өөрийн аяллыг дэлгүүр дотор худалдаалагдаж буй хямд хот-догуудыг идэхээс эхлүүлсэн байна. Дараа нь хэнд ч анзаарагдалгүйгээр давхар орон дээр гарч хэвтээд дөрвөн цаг унтсан гэнэ. Сэрүүлгээ тавихдаа Харви өглөө, оройн цагийг хольж хутгаад андуурчихжээ. Сэрээд хартал Чампин хаалттай харанхуй дэлгүүр дотор хэвтэж байв. Дэлгүүрт цонх байгаагүй учраас таг харанхуй дотор байхад хүнд байсан аж. Маргааш өглөө нь сэртэл дэлгүүр худалдан авагчдаар дүүрэн байжээ. Цайны газар орж цайлчихаад Харви овоолж тавьсан хивсэн дээр гараад дугхийв.
Ийм маягаар тэрбээр тухайн дэлгүүр дотор хоёр хоног болсон гэнэ. Мань хүн гэнэт гэртээ харихаар шийджээ. Гэртээ очоод бушуухан шиг шүршүүрт орж, шүд амаа угаасан аж. Туршилт хийгч өөрт тохиолдсон адал явдлуудыг brobible.com сайт дээр дэлгэрэнгүй бичсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment