Барилгаас унаж амиа алджээ
22 минутын өмнө
Барилгын ослоор бас нэгэн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.Тодруулбал, энэ сарын 08-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Саруул хотхон"-ы барилгын есөн давхраас 36 настай Б унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан нэгэн бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан аж.
Тус барилгын захиалагчаар "Саруул хотхон" ХХК, гүйцэтгэгчээр "Алтай констракшн" ХХК ажиллаж байжээ. Одоогоор "Алтай констракшн" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment