Sunday, February 8, 2015

Занданшуулсан шарилыг нутагт нь буцааж тавина

Занданшуулсан шарилыг нутагт нь буцааж тавина

12 минутын өмнө

Өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн харьяат Э нь 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг хилээр гаргах гэж байгаад баригдсан билээ. Тэрбээр шарилыг гадаадад гаргаж, өндөр үнээр худалдах гэж байснаа мэдүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагынхан уг занданшуулсан шарилыг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд тухайн үед бурханч лам Г.Пүрэвбат болон албаныхан очиж үзсэн байна. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо "Өвгөн Гэсэр лам" хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон юм.

Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байжээ. Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг гэнэ.

Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьжээ. Ингээд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг тогтоосон бөгөөд хуулийн үзлэг шалгалт дууссаны дараа нутагт нь буцаан аваачиж, байсан газар нь тавихаар болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment