Wednesday, February 25, 2015

Кака ахлагч болжээ

Кака ахлагч болжээ

20 минутын өмнө


Бразилийн нэрт хөлбөмбөгчин Кака Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн "Орландо Сити" багийн ахлагч болжээ.

"Кака талбай дээр болон хувцас солих өрөөнд тэргүүлэгчийн шинж чанаруудаа маш сайн харуулсан. Улирал эхлэхийн өмнөх бэлтгэл, сургуулилтын үеэр бусад тоглогчид түүнийг даган дууриадаг байлаа. Тиймээс Какаг ахлагч болгосон нь зүй ёсны хэрэг юм" гэж тус багийн ахлах дасгалжуулагч Эдриан Хит өгүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт Кака "Нью-Йорк Сити" багийн хаалганд гоолдсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment